ЗАСАГ ЗАХИРГАА, ХҮН АМ
2023 оны жилийн эцсийн байдлаар зургаан багтай, нийт хүн ам 6079, эмэгтэй 2993, эрэгтэй 3086, 0-18 насны хүүхэд 2333, хөдөлмөрийн насны иргэн 3179, өндөр настан 456, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 316, нийт өрх 1794, малчин өрх 1420, мал бүхий өрх 139, Нийт малтай өрх 1559 тус тус бүртгэгдсэн.
2023 оны жилийн эцсийн мал тооллогоор: 305382, тэмээ 31, адуу 38315, үхэр 65640, хонь 122644, ямаа 78752 тоологдсон.
Суманд төсөвт байгууллага 7, ХААН, Төрийн банкны салбарууд, эмийн сан-2, эрчим хүч, ШТСтанц-4, хувийн мал эмнэлэг 4, жуулчны бааз 7, үүрэн телефони 4,
106 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Бүрэн дунд сургуульд сурагч 715 суралцаж, дотуур байранд 135 сурагч байна.