A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл (хуудас 2)

Мэдээ, мэдээлэл

Сумын сургуулийн багш хөгжлийн төв ухаалаг самбартай боллоо.

Сумын сургуулийн багш хөгжлийн танхимд ухаалаг самбарыг нийгмийн хариуцлагын хүрээнд Дуут ресорт ХХК 10 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар шийдэж өглөө. Оюунлаг Цэнхэр хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хооронд 5-6 танхимыг ухаалаг самбартай болгох зорилт тавин ажиллаж байгаа гэж сумын Засаг дарга хэллээ.

Дэлгэрэнгүй »

БИНХ-ын тов гарлаа

2022.03 сарын 04-ний өдөр Цэнхэр баг, 03 сарын 05-ны өдөр Цэцэрлэг баг, 03 сарын 06-ны өдөр Орхон багийн ИНХ хийгдэхээр хурлын тов гарлаа. БИНХ-аар ОНХС-ийн 2023 онд хийх ажлын санал авах малын хөлийн татвараас орсон орлогоор юу хийх талаар санал авах, сум, багийн Засаг даргын 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын …

Дэлгэрэнгүй »

Сумын аварга малчид тодорлоо

Орхон баг П.Нэргүй, Л.Батсуурь Цэцэрлэг баг К.Лхага, Ч.Сайханбаяр Цэнхэр баг С.Бурмаа, М.Баатарсүрэн Алтановоо баг Р.Олзвой, Ч.Батбаяр Буйлан баг Л.Соёлэрдэнэ, Г.Батотгон, Д.Дашмягмар Тамир баг Л.Сүхбат нар тодорч шагналыг сумын удирдлагууд гардуулж өглөө.

Дэлгэрэнгүй »

Улс, аймаг, сумын аварга малчид тодорлоо

Улсын аварга фермер Самбуудоржийн Хүрэлхүү Аймгийн аварга малчин өрх Орхон баг С. Эрдэнэбилэг Цэцэрлэг баг Ч.Отгонбат, Д.Намжилдорж Цэнхэр баг Л.Баярсайхан Алтан-овоо баг Ж.Цэрэнтогтох Буйлан баг Ц.Батдорж, Д.Базарбаяр нар шалгарч аймаг сумын удирдлагууд шагналыг гардууллаа.

Дэлгэрэнгүй »

2021 оны жилийн эцсийн мэдээ

Сумын 2021 оны жилийн эцсийн мэдээ Хүн ам 6180 Шинэ төрсөн хүүхэд 120 Өрх 1813 Малчин өрх 1363 Мал бүхий өрх 142 Нийт малтай өрх 1505 Мал 348166 Адуу 36422 Үхэр 63299 Тэмээ 24 Хонь 153265 Ямаа 95156 тоологдож урд оноос хүн ам 36-аар мал 12173 толгойгоор тус тус өссөн …

Дэлгэрэнгүй »

2021.12.15-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан боллоо.

Сумын ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан болж 1. Сумын ИТХТ-ийн тайлан 2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 3. Сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн тухай 4. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай 5. Сумын 2022 оны жилийн …

Дэлгэрэнгүй »

Цэнхэр сумын Орхон багт үхрийн ферм байгуулагдлаа.

Цэнхэр сумын Орхон багт Герефорд үүлдрийн 10 охин шүдлэн, 10 охин бяруу авч ирж махны чиглэлийн үхэр өсгөж үржүүлэх суурь тавигдлаа.

Дэлгэрэнгүй »

Улс тунхагалсаны 97-н жилийн ойд зориулсан гар бөмбөгийн тэмцээн боллоо.

Улс тунхагласны 97-н жилийн ойд зориулсан гар бөмбөгийн тэмцээнийг Цэнхэр сумын ИТХ,ЗДТГ зохион байгуулж эрэгтэй 4, эмэгтэй 7 баг оролцож иргэд нэг өдөр биеийн тамираар хичээллээ.

Дэлгэрэнгүй »