Slide background
Slide background
Slide background

Монгол улсын аварга адуучин-2014 тэмцээн

10400878_324455577729387_8160654866613712797_nМонгол улсын ерөнхий сайдын ивээл доор Монгол улсын аварга адуучин-2014 тэмцээн энэ сарын 22-23-нд Хүй долоон худагт боллоо. Тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Ц.Баасандорж аймгаа төлөөлөн оролцож 22 шилдэг адуучин залуугаас ур чадвар, эр зоргиороо шалгаран гуравдугаар байранд оржээ. Тэмцээн дөрвөн төрлөөр явагдсан байна. Монгол адууны уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, зан заншлыг сэргээх, нийтэд сурталчилах, адуучин залуусын үндэсний хэмжээний наадам болгох, адуучин залуусыг алдаршуулах зорилготой хэмээн наадмыг зохион байгуулагчид тайлбарлаж байна