A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Түүхэн замнал

Түүхэн замнал

Монгол орны төв хэсэгт Өргөн уудам нутгийг эзэлж байсан Заяын шавийн өмнөд хязгаар нь одоогийн Цэнхэр сумын нутаг байсан бөгөөд сумын ард иргэдийн дийлэнх нь Ачит гүний хошууныхан, Зоригт гүний хошууныхан байжээ. Цэнхэр сумыг анх байгуулахдаа Ачит гүний хошуунаас гадна бусад хошууны ард иргэдийг тус сумын бүрэлдэхүүнд оруулсан бөгөөд зүүн талаараа Илдэн бээлийн хошуу, зүүн хойт талаар нь Луу гүний хошуу цөөн тооны айл байсан бололтой. Сумын иргэдийн гол цөм нь яах аргагүй Ачит гүний хошууныхан, Зоригт гүний хошууныхан байсан бололтой. 1923 онд ардын засгийн тогтоолоор Нутаг дэвсгэрийн шинэчилсэн хуваарь хийж, хошуудын хуучин нэрийг халж Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулсан Сайн Ноён Хан аймгийн чуулганыг одоогийн Цэнхэр сумын нутаг Цэцэрлэгийн голын баруун сав Мандал толгойн орчимд хийдэг болсноор Цэцэрлэг мандал аймаг гэдэг нэр анх үүссэн учиртай юм. Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон, Тамирын хөндийд оршдог бөгөөд баруун хойд талаараа Булган сум, хойд талаараа Эрдэнэбулган, Батцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумтай хиллэн оршино. Нутаг дэвсгэр нь 332.8 мянган га
1923 онд Зоригт гүний хошууг Цагаан сүм уулын хошуу, Ачит гүний хошууг Цэцэрлэг голын хошуу болгон өрчилж энэ хоёр хошууны газар нутаг баруун урд талаараа Тамч, Эрхэтийн гол урд талаараа Орхон гол Улаан ам, зүүн урд талаараа Агуйт, Жаргалант, хойд талаараа Сангийн толгой, баруун талаараа одоогийн Төвшрүүлэх сумын ихэнх нутагийг хамарч байв. 1925 онд Цэцэрлэг голын хошуу, Цагаан сүм уулын хошууг нэгтгэж Цэцэрлэг голын хошуу гэж нэрлэх болжээ. 1931 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн засаг захиргааны үндсэн нэгж байсан хошууг халж, тэр үед байсан 5 аймаг, 72 хошуу, 525 сумыг газар нутаг, хүн амын талаар тэгшитгэн 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулжээ. Энэ үед Архангай аймгийн Цэнхэр сум нэртэйгээр байгуулжээ. үүнээс хойш 1961 онд Цэнхэр сум, Урд тамир сумыг нэгтгэж байжээ.