A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэндчилгээ / МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Цэнхэр нутгийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч, бүтээлч, ард иргэд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж намрын сайхан налгар өдрийн мэндийг хүргэн мэндчилье.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдэж эхэлснээс хойш орон нутгийн хурлын найм дахь удаагийн сонгууль болж сумын удирдлагууд томилогдон ажилдаа ороод байна. Цэнхэр сумын Засаг даргын зүгээс 2020-2024 онд суманд хэрэгжүүлэх ажил, мөрийн хөтөлбөрийг олон нийтийн хүсэл зорилго, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, тэдний нийгмийн амьдрал, орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, дэд бүтэц, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сахилга дэг журмыг бэхжүүлэх, ард түмний аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг хангахын төлөө боловруулан сумын ИТХ-аар батлуулан ажил хэрэг болгон ажиллаж байна.
Эрхэм хүндэт иргэд та бүхнийг бидний мөрийн хөтөлбөр болон хийх ажлыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. Цэнхэр нутаг минь хөгжин дэвжиж, хүн ард маань эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийн өргөн дэвшүүлье.
Цэнхэр сумын Засаг дарга Доржсүрэнгийн ГАЛХҮҮ